Аймгийн Онцгой комиссоос “Smart” ариутгагч нийлүүлжээ
Мэдээ мэдээлэл 16 өдрийн өмнө     133    0

               Аймгийн Онцгой комиссоос Баян-Өндөр суманд  9.9 сая төгрөгийн үнэтэй “Smart”  ариутгагч төхөөрөмж нийлүүлжээ. Аймгийн Захиргааны хоёрдугаар байранд Баян-Өндөр сумын ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байрладаг.

Өдөртөө 350-380 гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлдэг тус байранд ийнхүү ариутгах төхөөрөмж байрлуулсанаар цар, тахлын энэ үед биеийн халууныг үзэх, ариутгах үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай үйлчлэх боломж бүрдэж байна. Аймгийн Онцгой комиссоос ийм ариутгагч төхөөрөмжийг Захиргааны хоёрдугаар байрнаас гадна Нутгийн удирдлагын ордонд байршуулсан аж. Ариутгагч төхөөрөмжийг байршуулах үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн “Аймгийн Онцгой комиссынхонд талархаж байна. Манай энэ байранд гурван ч төрийн байгууллага иргэдэд үйлчилдэг. Хүний үйлчилгээг хөнгөвчилсөн, иргэдэд тээр болохооргүй энэхүү ариутгагч төхөөрөмжтой болсноор ажил ч хөнгөрч байна” хэмээсэн юм.

Аймгийн Онцгой комиссоос ийнхүү нэг бүр нь 9.9 сая төгрөгийн өртөгтэй ариутгагч төхөөрөмжийг төрийн захиргааны хоёр байгууллагын үүдэнд ийнхүү байршуулаад байна.