Н.Алтанхуяг: Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулах юм
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     130    0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр болсон хүүхдийн төлөө фондын хандив босгох үйл ажиллагааг шүүмжилж, ихээхэн бухимдангуй үг хэлсэн юм.Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

"Өчигдөр орой Монгол даяар найр наадам болж, социалист реализмын маш том суртал нэвтрүүлэг явуулж хандив цуглууллаа. Нөгөө цар тахал нь хаачсан юм бэ? Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулаад байх юм. Хэн хаанаасаа ийм хачин юм бодож олдог байна аа.

 

Бид одоо ер нь хаашаа явж байгаагаа ярилцах цаг болчихжээ. Одоо ер нь иргэдийн дуу хоолойг нь боодог боомилдог, нухчин дардаг, магтан дуулдаг ийм тогтолцоо руу шилжиж байх шиг байна.

Өчигдөр бүр нүдний нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ. 

Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжчихэж. Энэ яамыг уг нь өөр зорилгоор байгуулсан шүү дээ.

Хүмүүс, ААН-үүдийнхээ ямар байдалтай байгааг мэддэггүй юм уу Я.Содбаатар сайд аа. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ?" гэв.

Эх сурвалж: sonin.mn