“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-д 879.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Хотын амьдрал 25 өдрийн өмнө     137    0

Аймгийн төсвөөс 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтад  ирэх оны хөрөнгө оруулалтуудыг жагсаажээ. Эндээс харвал “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-д 2021 онд

  1. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг хашаажуулахад 699 сая 919 мянган төгрөг.
  2. Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн Ашиглалтын өмнөх захиргааны зардалд

179 сая  409 мянга 100 төгрөг зарцуулна. Нийтдээ 879 сая 328 мянга 100 төгрөг зарцуулах гэнэ.

Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талыг хашаажуулсанаар энэ жил 3.5 тэрбум төгрөгөөр худалдан аваад байгаа 5 ширхэг тоглоомыг байршуулах аж. Нэг бүр нь 700 сая төгрөгийн үнэтэй гэж тооцож болох алсыг харагч зэрэг тоглоомыг газарт суулгахад газрын гүн рүү 3-5 давхар байшингийн хэмжээтэй цутгалт хийж бэхжүүлдэг зэрэг онцлогтой, тиймээс өндөр үнэтэй байдаг талаар албаны хүн тайлбар хийж байна.

Энэ газарт 699 сая 919 мянган төгрөгөөр хашаа барина

Ийм хашаа хийнэ

Ашиглалтын өмнөх захиргааны байр