Эрдэнэтэд өдөртөө -38 хэм хүртэл хүйтрэх гэнэ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     165    0

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас маргаашаас эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарахыг мэдээлж байна.

Манай аймгийн хувьд даваа, мягмар гарагаас эхлэн хүйтний эрч шөнөдөө -38, өдөртөө 28-29 хэмд хүрэх гэнэ.

Мөн энэ үеэр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах ажээ.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус.

                   Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар