ААН, айл өрх 2021 оны нэгдүгээр улиралд багтаан өрөө барагдуулах үүрэг хүлээнэ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     156    0

Засгийн газраас коронавируст халдварын үед буюу энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хугацаанд зарим ААН болон өрхийн эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан.

Усны төлбөрийг чөлөөлсөн шийдвэртэй холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журмыг баталжээ.

 

Тус журамд зааснаар ААН, өрхүүдийн 

  • Төлбөрт засвар, үйлчилгээ
  • Усны тоолуур баталгаажуулалт
  • Цэвэр, бохир усны лабораторийн шинжилгээ
  • Цэвэр, бохир усны хуримтлагдсан өр төлбөр зэрэг нь төрөөс хариуцах усны төлбөрт хамаарахгүй юм байна. 

Түүнчлэн журмын дагуу хэрэглэгч нь цэвэр усыг зүй зохистой хэмнэлттэй хэрэглэх, өөрийн шугам тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагын шаардлага зөвлөмжийг биелүүлэн, хангагч байгууллагад усны тоолуурын заалтыг цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх үүрэг хүлээх нь.  

Өмнө нь хурамтлагдсан усны өр төлбөртэй хэрэглэгчид 2021 оны нэгдүгээр улиралд багтаан төлбөрөө барагдуулах бөгөөд ингэснээр 2021.07.01-н хүртэл төрөөс хариуцах усны төлбөрт бүрэн хамрагдах юм байна. 

Харин гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд журамд заасан хугацаанд ус түгээх байрны карт дахь усны тарифыг тэглэхээр журамд заажээ.