Н.АЛТАНХУЯГ: УИХ иргэдийнхээ амыг хамхих зүйл рүү орж болохгүй
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     184    0

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан боллоо.

Энэ үеэр гишүүд санал гаргаж, зарим саналд санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Худал мэдээ тарааж байгаа иргэд, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг шалгах хариуцлагажуулах хэрэгтэй байна. Хувь хүний нэр төр рүү халдсан үйлдлүүд гарч болзошгүй байна” гэхэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Үүнийг чинь шалгах цагдаа, тагнуул байхад УИХ хүртэл иргэдийнхээ амыг хамхих зүйл рүү орж яах юм бэ. Шалгадаг газар нь шалгаад л явна биз. Бид иргэдийнхээ аюулгүй байдал, төсөв санхүү зэрэг том асуудалд анхаарлаа хандуулмаар байна” гэсэн тайлбар хэлсэн.  Ингээд санал хураалтаар Н.Алтанхуяг гишүүний санал дэмжигдлээ.