УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 70-аас дээш настай ахмадууддаа нэг мөсөн Алтангадасыг нь өгөөд цаашдаа одонгийн тогтолцооноос салъя
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     156    0

УИХ-ын пүрэв гарагийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд ойн медалийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн байр суурийг хүргэж байна.

 Би энэ 30 жилийн ойн медаль дээр эргэлзэж байна. Монгол Улс социализмын үеийн одон медальтайгаа үлдсэн хоёрхон улсын нэг. Нөгөө нь хойт Солонгос. Монголын төрийн шагналын үнэ цэнэ ард түмний дунд унасан. Төрийн одон медаль бол намын одон медаль болсон. Энэ эмх замбараагүй байдлаасаа салах цаг болсон. Энгэрээрээ дүүрэн одон медальтай ард түмэн дэлхийд хоёрхон байна. Шагнал бол шударга ёсны хэмжүүр. 30, 40 хүрээгүй байж Алтангадас, Хөдөлмөрийн хүндэт зүүдэг залуучууд байна. Зарим нь тэрийгээ зүүхээс ичдэг үе бий болчихоод байна. Гэтэл залуу насаа бүтээн байгуулалтад зориулсан ахмадууд энгэр хоосон сууж байна. 
70-аас дээш настай ахмадууддаа нэг мөсөн Алтангадасыг нь өгөөд цаашдаа одонгийн тогтолцооноос салъя.