УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ХАНДЛАА
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     150    0

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ын хаалттай хуралдаан зарлах тухай албан бичиг илгээжээ.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд бодит эрсдэлүүд тулгараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүд улс төржилгүйгээр, илэн далангүй ярилцаж цэгцтэй бодит мэдээлэлтэй болохын тулд хүсэлт гаргасан хэмээсэн байна.