Аймгийн Цагдаагийн газрын удирдлагыг өөрчилжээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     345    0

              Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбууг томилжээ.

Баруун гар талаас цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу

Мөн гэрээт цагдаагийн алба буюу аймгийн Цагдаагийн газрын харьяа ГОК-ын цагдаагийн тасгийн даргаар Н.Бямбадорж нарыг томилжээ:

С.Цэрэнсамбуу нь Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногоос эхлэн Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Өмнөх дарга А.Батбаяр Төмөр замын цагдаагийн газрын даргаар томилогдсон байна.