Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1269 зөрчлийг илрүүлжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     67    0

Аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.

Энэ оны байдлаар л гэхэд 1269 согтуугийн зөрчлийг илрүүлжээ. Аймгийн замын цагдаагийн тасгаас ялангуяа намрын билигт сайн өдрүүдийг тохиолдуулан “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, намрын адаг сарын шинийн 3-ны билигт сайн өдөр тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчлийг илрүүлээд байна.

        Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж тээврийн хэрэгслийнхээ өвлийн бэлтгэлийг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг энэ үеэр замын цагдаагийнхан анхаарууллаа