ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Уул уурхай 1 сарын өмнө     62    0

 Геологи маркшейдерийн хэлтсийн мэргэжилтнүүд DJI M200 нисдэг төхөөрөмж  дээр суурилсан хэмжилтийн LIDAR болон FIX-1 сканнерын шинэ технологийн төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

LIDAR сканнер нь агаараас уурхай болон дэд бүтцийн бүх төрлийн зураглалыг түргэн шуурхай, өндөр нарийвчлалтайгаар авах давуу талтай юм. Харин  FIX-1 сканнер нь битүү орчинд хүний оролцоогүйгээр хэмжилт хийж, өөрөө үр дүнг нь тооцоолох чадвартай бөгөөд программ хангамж нь вэб дээр суурилсан тул хэн ч, хаанаас ч удирдаж үр дүнг нь цаг алдалгүй шуурхай хянах боломжтой. Эдгээр төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэж байна. Мэргэжилтнүүд коронавирусын хөл хорионы улмаас шөнийн цагаар цахимаар сургалт, зааварчилгаа авч, өдрийн цагаар хэмжилт, туршилт хийж байна.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС