САРЫН ЭХНИЙ 20 ХОНОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛЛЭЭ
Уул уурхай 1 сарын өмнө     53    0

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 10 сарын эхний хорь хоногт 1433.2 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 108 хувиар биелүүлжээ. Энэ хугацаанд 607 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 111 хувиар, 2102 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 106 хувиар тус тус биелүүлсэн байна. 

  Баяжуулагчид 1797 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөний биелэлтийг 100.9 хувьд хүргэжээ. Хүдэр дэх зэсийн агуулга 101.7 хувиар, молибдены агуулгын төлөвлөгөө 161.5 хувиар биелсэн байна. Зэсийн металл авалт сарын эхний хорь хоногт 87.8 хувь, молибдены металл авалт 51.9 хувь буюу төлөвлөгөө 101-107 хувийн биелэлттэй гарчээ. Баяжмал дахь зэсийн агуулгын төлөвлөгөө 102.2 хувиар, молибдены агуулгын төлөвлөгөө 102.3 хувиар тус тус биеллээ.

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон сарын эхний хорь хоногийн хугацаанд 33162 тонн зэсийн баяжмал ачуулж, ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлсэн бол 379.7 тонн молибдены баяжмал ачуулж, чанарын төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс