Аравдугаар сарын 15-нд бүх нийтээр амарна
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     170    0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд 07.00.-20.00 цагийн хооронд  болно.

  • Санал авах цагийг Улаанбаатарын цагаар тооцохоор хуульд заасан учраас цагийн зөрүүтэй баруун аймгуудад үүнийг  тооцоолон 22.00 цагийг  20.00 цаг болгон өөрчилсөн.

2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Ингэснээр  орон нутагт сонгогчдын ирц хүрэхгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахгүй байгаа ирцээрээ хүчинтэй гэсэн үг юм.

  • УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийг зарцуулна. 

Сонгогчид хоёр сонгуульд санал өгнө гэж ойлгож болно. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг сонгоно. Мандатын тооноос цөөн хүн дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохгүй. Гурван мандаттай тойрогт нэг, хоёр, гурван хүний төлөө саналаа өгч болно. Харин дөрвөн хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй болно.