Коронавируст халдвартай тэмцэх, багийн гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо
Хотын амьдрал 16 өдрийн өмнө     65    0

Дэлхийн дахиныг нөмөрсөн цар тахалтай холбогдуулан Монгол улсын шадар сайдын 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 89 тоот тушаалаар томилогдсон Ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу энэ сарын 8, 9-ний өдөр Орхон аймагт Коронавируст халдварын цар тахалын үеийн орон нутгийн Шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтыгаймгийн Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж байна.

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манай улсад коронавируст цар тахлын 315 тохиодол зөөвөрлөгдөж ирсэнээс 308 хүн эдгэрч дараагийн шатанд шилжээд байна. Харин өнөөдрийн байадлаар ХӨСҮТ-д 7 хүн эмчилгээ хийлгэж байна. Тэгэхээр коронавируст халдвар нь нэгэнт вирус учраас нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй. Хэзээ ч Монгол улсад орж ирээд хүн ардын дунд цар тахал гарах нь цаг хугацааны асуудал. Тийм учраас улсын хэмжээнд уг халдвараас сэрэмжлүүлэх, ард иргэдээ аль болох хамгаалах халдварыг оруулж ирэхгүй талаар тэмцэх, хэрэв халдвар тархсан үед аль болох хохирол багатай давахын төлөө ажиллах ёстой” гэдгийг хэлж байлаа.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Батжаргал, УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар болон ДЭМБ, УОК, ОБЕГ,ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг 2 өдрийн турш манай аймагт ажиллах юм байна. Харин манай аймгаас аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтэс төрийн байгууллагын удирдлагууд, ажилтан алба хаагчдаас бүрдсэн 100 хүний бүрэлдэхүүн сургалтанд хамрагдаж байна.