Цахим төлбөрийн “QRBARIMT” үйлчилгээг төвлөрсөн цэгүүдэд нэвтрүүлнэ
Хотын амьдрал 25 өдрийн өмнө     88    0

    Иргэдийн зүгээс “зах, худалдаа үйлчилгээний байгууллагууд НӨАТ-ын баримт олгохгүй байна” гэх гомдол тасралтгүй ирдэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зарилгоор цахим төлбөрийн “QRBARIMT” үйлчилгээг төвлөрсөн цэгүүдэд нэвтрүүлэх гэж байна.

Ингэснээр худалдаа үйлчилгээний байгууллагууд пос машин хэрэглэх шаардлагагүй бөгөөд иргэд худалдаа эрхлэгчдийн байршуулсан “QR” кодыг “EBARIMT” аппликэйшнээрээ уншуулснаар худалдан авалтын үнийн дүнгээ бүртгүүлэх боломжтой болж байна.  Нэг ёсондоо худалдагч болон худалдан авагч  хоёр талд чирэгдэлгүй болж байгаа аж.

Энэ хүрээнд Аймгийн Татварын албанаас өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч, татвар төлөгч нарт мэдээлэл бүхий “QR” кодыг байршуулахаа мэдэгдлээ.