Санхүүгийн хяналт, аудитын албанаас сургалт зохион байгууллаа
Нийгэм, Улс төр 27 өдрийн өмнө     99    0

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас  “Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэл байршуулах аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Энэ удаагийн ээлжит сургалтад  өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд болон 10 саяас дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд хамрагдсан байна.

 “Шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэл байршуулах аргачлал” сэдэвт сургалтаар шилэн дансны тухай хуулийн танилцуулга, системд мэдээлэл байршуулах, тайлан илгээх аргачлал, Дотоод хяналт төсвийн сахилга бат, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, захиалагчийн дүгнэлтийн талаарх мэдээлэл зөвлөмж, Хөрөнгө оруулалтын ажлын баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг чиглэл тус бүрээр Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжлитнүүд сургалт  зохион байгуулж, дадлага ажил хийж мэргэжүүлсэн байна..

Манай аймгийн хэмжээд 10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ гүйцэтгэгч,  аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаардаг болон хамаардаггүй 100 гаруй аж ахуй нэгж байдаг аж. Үүнээс энэ удаагийн сургалтад 50 хувийн ирцтэй хамрагдаж байна. Энэхүү сургалтын гол зорилго нь Шилэн дансны дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүхий хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийн нийт төсөвт өртөг хэрэгжилтийн явц болон орлого, зарлагын гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах мэдлэг, мэдээллийг олгох зорилго агуулжээ. Мөн  Шилэн дансны нэгдсэн цахим системд  бүртгэлгүй аж ахуй нэгжүүдийг бие даасан цэстэй болгож, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллах зорилготой юм.