ШИНЭ ТЭЭРМИЙН ХЯНАЛТЫН УГСРАЛТ ХИЙГДЭЖ БА
Уул уурхай 27 өдрийн өмнө     48    0

   Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт удахгүй суурилагдах шинэ тээрмийн хяналтын угсралт тус хэсгийн засварын талбайд хийгдэж байна. Өмнө нь баяжуулалтын нүсэр тоног төхөөрөмжийн хяналтын угсралтыг үйлдвэрлэгч компанийн инженерүүдтэй хамтарч хийдэг байсан бол энэ удаа коронавирусын дэгдэлтээс үүдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч байна. Тус хэсгээс томилогдсон нарийн тохиргооны баг ажлаа дуусахаар шинэ тээрэм суурилуулах ажил эхэлнэ. Мөн Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын “Метсо” компанийн МР-800 бутлуураар солих ажлын бэлтгэл хангагджээ. “Одоогоор хуягны загвар сонгох ажил хийгдэж байна. Хүдэр баяжуулан бэлтгэх эдгээр тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэнээр ажлын байрны эрсдэл буурч, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ” гэж Баяжуулах үйлдвэрийн Механик албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ. Дашрамд дуулгахад, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна. Засвар үйлчилгээний үлдсэн ажлыг дөрөвдүгээр улиралд амжуулах ажээ.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”