“Хүүхдийг нь хүлээж авсан 5 дугаар сургуульд талархаж байна” гэв
Хотын амьдрал 18 өдрийн өмнө     1073    0

Энэ долоо хоногийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Иргэдийн санал гомдлыг хүлээн авах 7035-3511 тоот утсанд ирсэн мэдээллийг хүргэсэн.

Уг мэдээлэлд хүүхдээ  нэг сургуулиас нөгөө сургуульд шилжүүлэн оруулах гэсэн боловч багшийн зүгээс  эцэг, эхийг хэл үгээр дайрч, ёс зүйгүй хандсан. Иймд уг багшид хариуцлага тооцож, эргэж мэдэгдэхийг хүсч 7035-3511 утсанд хандсан байна. Аргаа барсан эцэг, эхийн хувьд тавдугаар сургуулийн удирдлагуудад хандахад тэдний учир шалтгааныг сонсч, улмаар асуудлыг нь шийдэж өгчээ.

Эцэг эхийн зүгээс Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн захиргаанд баярласнаа илэрхийлж “Хүүхдийн төлөө За гэж хэлдэг хамт олон, багш нар, сургуулийн удирдлага байдаг юм байна. Хүүхэд маань ч баяртай байгаа” хэмээсэн юм.  Харин эцэг эхийн үгийг сонсолгүй, асуудлыг ямар нэг аргаар шийдэхийн оронд хэл амаар доромжилсон 14 дүгээр сургуулийн багшийн асуудал багш нарын Ёс зүйн хороо хийгээд, Боловсролын газрын удирдлагын хэмжээнд яригдаж байна.