“ТӨВӨӨС ЗУГТАХ ХҮЧНИЙ ШАХУУРГА” БҮТЭЭЛИЙГ ИННОВАЦИЙН ТӨСӨЛД БҮРТГҮҮЛНЭ
Уул уурхай 21 өдрийн өмнө     69    0

Эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд байдаг “Төвөөс зугтах хүчний шахуурга”  бүтээлийг инновацийн төсөлд бүртгүүлэхээр баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав.

Энэхүү ажлын хэсгийг Ерөнхий захирлын 2020 оны 6-р сарын 9-ний өдрийн А/273 тоот тушаалаар баталж, ажлын хэсгийн ахлагчаар ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн, нарийн бичгийн даргаар Инновацийн мэргэжилтэн  Д.Энхтунгалагийг томилжээ. Бүтээлийг БШУЯ-ны Инновацийн хэлтэст бүртгүүлснээр мэдээллийг Улсын Гааль болон Татварын газрын нэгдсэн мэдээллийн санд байршуулах юм. Ингэснээр, тухайн төслийг хэрэгжүүлэх явцад  импортоор орж ирж буй материал тоног төхөөрөмж, машин механизмыг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх юм. 

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Я.Энхтуяа