928 хүүхдийн сургууль энэ жил ашиглалтад орохгүй
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     265    0

Неман констракшн” компанийн барьж байгаа нэгдүгээр сургуулийн 928 хүүхдийн барилга энэ онд яавч ашиглалтад орохгүй болох нь тодорхой болжээ.

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд ирж газар дээр нь ажилласан ч Төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн харах зэрэг шалтгаанаар тус сургуулийн барилгын ажлын зогсолт он дамжин үргэлжлэх нь. Мөн  Рашаант багийн 250 хүүхдийн сургуулийн барилга хөрөнгийн асуудлаас болж энэ жил ашиглалтад орох боломжгүй болсон. Нэгдүгээр сургуулийн өргөтгөл  1.4 тэрбум төгрөгийн зөрүү яриад  ажил хойшлоод зогсчихсон. Яамны төвшинд тэрхүү зөрүү мөнгийг улсын төсвийн тодотгол дээр оруулна гэдэг яриатай байгаа. Говилын сургуулийн 250 хүүхдийн өргөтгөлийн барилга энэ жил 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурийн хэсэг, нэг давхрын цутгалтаа  барьжээ. Мөн 16 дугаар сургуулийн спорт, урлаг заал, цайны газрын өргөтгөл 380 орчим сая төгрөгийн татаасны зөрүүнээс болоод асуудал нь хүндэрч энэ онд ашиглалтад орохооргүй болжээ.

Монголын уран сайхны “Загийн алим” кинонд “Хүүхдүүд мсургуульдаа ирэхсэн гэж яардаг сайхан сургуультай болно” гээд хөдөөгийн жижигхэн нэгдэл асуудлаа төлөвлөдөг”. Гэтэл манай аймагт бараг 1500 хүүхэд сурах гурван ч сургууль төсөв мөнгөгүй, нэмэгдэл санхүүжилт шаардлагатай гэдэг шалтгаанаар энэ онд хүүхдүүд хүлээн авах боломжгүй “амьгүй албат” мэт ирэх хаврыг хүлээх нь.