Орос сургууль төрийн мэдэлд шилжиж иржээ
Хотын амьдрал 3 сарын өмнө     2223    0

Энэ жил Орос сургууль цэцэрлэг маань аймгийн Засаг даргын захирамжаар төрийн өмчит хэв шинжид шилжсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчлөл нь ТӨҮГ учраас ийм шийдвэр гарсан байна.

Өмнө нь Орос сургууль Хиагтын харьяа сургуулийн байж тэдний хөтөлбөрөөр явж ирсэн. Тэрхүү хөтөлбөр монгол хөрсөн дээр хэрэгжих боломжгүй болсон. Аймаг, орон нутгаас нөхцөл байдлыг судалж үзээд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамт судалж үзээд Орос сургуулийн хөтөлбөрийн тусгай зөвшөөрлийг нь Яамнаас олгож, Олон улсын хөтөлбөр гэж үзэхээр шийдэх гэж оролцсон. Гэтэл яамнаас Орос сургуулийн хөтөлбөрийг Олон улсын хөтөлбөр гэж үзэх боломжгүй, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль хэлбэрээр явуулах ёстой гэж үзжээ. Мөн орон нутагт аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрлөө гаргаж явах нь зүйтэй гэж үзсэнбайна. Ийм шийдэл гарсан учраас өнгөрсөн хавар тавдугаар сард Засаг даргын захирамжаар Төрийн өмчийн сургууль болжээ. Төрийн өмчийн сургууль болсонтой холбоотойгоор хувьсах зардал, тогтмол зардлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын төсвөөс авахаар болж байна. Мөн Орос цэцэрлэг ч төрийн өмчид шилжиж ирсэн байна.