ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР 6 НАМ БҮРТГҮҮЛЖЭЭ
Хотын амьдрал 1 сарын өмнө     163    0

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Сонгуулийн хуульд заасны дагуу энэ удаагийн орон нугийн сонгуульд өрсөлдөхөөр 6 нам аймгийн сонгуулийн хороонд хүсэлтээ ирүүлсэн бөгөөд сонгуулийн хороо бүртгэж, тогтоол гаргажээ. 

Аймгийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний зориг ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам гэсэн 6 нам өрсөлдөх бол Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-д өрсөлдөхөөр МАН, АН, МАХН,  Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэсэн 4 нам бүртгүүлээд байна. 

Хуулийн хугацаанд бүртгүүлсэн дээрх намуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай сонгуулийн хорооны тогтоолыг өчигдөр аймгийн сонгуулийн хороо намуудын төлөөлөлд гардуулан өглөө.