Үндсэн нэг тээрмийн суурийн хэсгийг цутгалаа
Уул уурхай 1 сарын өмнө     109    0

    Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Өнөөдрийг хүртэл барилгын газар шороо, цутгалтын ажил  эрчимтэй  өрнөж байгааг хурлаар онцоллоо. Үндсэн нэг тээрмийн суурийн хэсгийн эхний цутгалтын ажлыг  өнөө өглөө 6 цаг 10 минутад дуусгажээ.  Энэ ажлын хүрээнд  960 орчим шоо метр зуурмагийг 24 цагийн турш тасралтгүй цутгажээ. Одоогийн байдлаар  Төв корпусын газар шорооны ажил 95 хувьтай, нийт  барилгынх 50 гаруй хувьтай явна. Өргөтгөлийн газар шорооны ажлыг  9-р сарын дундуур гэхэд дуусгахаар шамдаж байна.  Ажлын хэсгийн удирдлагаас барилгын ажлаа эрчимжүүлэх, металл хийцүүдийг яаралтай авчрах үүрэг өгөв. Гүйцэтгэгч компанийн мэдээллээр 9-р сарын сүүлч гэхэд өргөтгөлийн ажилд шаардлагатай металл хийц бууна гэв. Энэ хугацаандаа ирвэл хүйтрэхээс өмнө металл хийцүүдээ угсрах боломж бүрдэх юм. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц 30-60 хувьтай байгаа. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын ажил  төлөвлөгөөний дагуу явж байна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”