С.Батжаргал: Юу гэсэн үг юм бэ. Наадах компани чинь 7- 8 ажил авчихсан юм уу?
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     519    0

Аймгийн Засаг даргын өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн шуурхайд Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас энэ оны бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Батжаргал Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Хишигжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.   

-С.Батжаргал: Мэдээллийг сонслоо. Хэдэн асуулт байна. Хөрөнгө оруулалтын ажил нийтдээ хэдэн хувийн явцтай байна вэ?

-н.Хишигжаргал: -Нийт 211 ажлаас 95 нь буюу нийт ажлын 45 хувийг нь ашиглалтад хүлээж авсан. Үлдэгдэл 116 ажлын 62 нь 30-80 хувийн гүйцэтгэлтэй, 22 ажил нь дөнгөж ажил эхлэх шатандаа буюу 5-10 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

- С.Батжаргал: Ажлаа авчихаад удаад байгаа ямар ямар компани байна вэ. Цаг агаарын болон бусад шалтгаанаас биш?

-н.Хишигжаргал: Энд 2-3 компани байгаа. Жам, Хөх тавилан гээд хэдэн хэдэн компанийн хувьд үндсэн цаад эзэн нэгтэй байдаг. Зөвхөн тэд аймгийн хэмжээнд 5 барилга авсан байгаа. Үндсэн ажиллах хүч, тоног төхөөрөмжөөс шалтгаалаад нэг ажлаа дуусгаад дараагийн ажмил руу ордог учраас ажил хүндрүүлдэг.

-С.Батжаргал: Би наадмын өмнө “Арц суварга” гэдэг компанийн зам засварын ажилтай танилцсан. Дэнж, Эрдэнэ багийг холбосон. Сая хэрэг болгоод өөрөө очиж үзлээ. Нэг шороо, нэг чулуу ч хөдлөөгүй байна, тэнд. Таны мэдээлэлд энэ талаар гарсангүй. Би “Арц суварга”-ыг ажлаа сайн хийгээд байна гэж ойлгох гээд байдаг. Наадмаас нэлээн өмнө анх очиж үзсэн. Саяхан үзлээ. Сар гаруй хугацаа өнгөрлөө. Нэг ч чулуу хөдлөөгүй байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ?

- н.Хишигжаргал: Манай байгууллага нийт 21 ажилд ажлын зохион байгуулалтыг сайжруулах тухай шаардлага, бичиг өгсөн. Хоёр ажил дээр Засаг даргын нэрээр бичиг явуулсан боловч компаниуд ажлаа удаашруулсан хэвээр байгаа.

- С.Батжаргал. Наад ажлуудын чинь хэд нь манай аймгийн, хэд нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажил юм бэ. Манай аймгаас шалтгаалаад байгаа зүйл юу байна. Жам, Хөх тавилан чинь манай аймгаас ажил авсан юм уу, улсаас авсан юм уу. Салгаж ялгах хэрэгтэй?

-н.Хишигжаргал: Улсын төсөв болон яамнаас авсан ажлууд байгаа. Мөн аймаг дээр эрх нь шилжиж ирсэн ажил байгаа. Тодруулбал, 2 ажил нь аймаг дээр эрх шилжиж ирсэн. Үлдсэн 3-ыг нь яамнаас авсан.

-Батжаргал: Юу гэсэн үг юм бэ. Наадах компани чинь 7- 8 ажил авчихсан юм уу?

- н.Хишигшжаргал: мм...мм.