Зам засварын ажил асуудал дагуулж болзошгүй нь
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     144    0

Аймаг, орон нутгийн хэмжээнд хийж байгаа Хөрөнгө оруулалтын ажлыг ерөнхийд нь дүгнэж үзвэл ажилд нөлөөлж байгаа зүйл олон байгаа талаар албаныхан мэдээлэв.

Тухайлбал, нэг компани олон ажил авдаг. Үүнээс шалтгаалж хугацаа алддаг. Ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, санхүүгийн боломж зэргээс шалтгаалж ажил удааширч байгаа аж. Үүнд хамгийн их санаа зовоож байгаа  зүйл бол авто замын ажил. Энэ ажил их удаашралтай байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан танилцуулав. Манай аймгийн хэмжээнд ганц л компани асфальт бетон үйлдвэрлэдэг. Энэ нь авто замын салбарт дээрх компани монополь байх нөхцөл бүрдсэн. Үүнээс шалтгаалж ажил удааширдаг гэнэ.

Мөн 2020 онд тодорхой нөхцөл шалтгааны улмаас гаднаас материал татан авалт хийгдэж ажил хүлээлтийн байдалтай байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажилд удаашрал үүсч байгаа.