Аймгийн хэмжээнд 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     116    0

Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс аймгийн Засаг даргын шуурхайд бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 258 ажилд хийгээд байна.  2020 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 37.1 тэрбум төгрөгийн 188 ажил, зөвлөх үйлчилгээгээр 300 сая төгрөгийн ажил, Орхон аймаг- Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны гэрээгээр 3 ажил буюу 13.7 тэрбум төгрөг, улсын төсвийн 21 ажил 25 тэрбум төгрөг, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 23 ажилд 501.1 сая төгрөг, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 23 ажилд 714.8 сая төгрөг  нийт 258 ажилд 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ бол 2020 оны төлөвлөгдсөн ажил. Өнөөдрийн байдлаар эдгээрийн 211 ажил буюу 38.2 тэрбум төгрөгийн ажлын гэрээ орж ирсэн байна. Эдгээрээс 200 ажил нь гэрээ хийгдсэн. Үүний 161 ажилд нь ажил эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Гарын үсэг зурагдахаар 4 гэрээ хүлээгдэж байна. Нэг ажлын зургийн баг өөрчлөгдсөн учраас дахин гэрээ байгуулж байна. Нэг ажлын гэрээний мэдэгдэл гарсан. Учир нь Улаанбаатарын компани ирж хийгээгүй учраас хойшилсон.

Улсын  төсвийн эрх шилжсэн нийт 12 ажлаас 7 ажил нь гэрээ хийгдсэн. Баян-Өндөр сумын 2 ажлын гэрээ байгуулах шатандаа явж байна.

Хөрөнгө оруулалтын ажлыг төрлөөр нь авч үзвэл

-Шинэ барилга байгууламжийн 2020 онд төлөвлөгдсөн 8 ажлаас 3 ажлын гэрээ хийгдсэн.

Авто зам өргөтгөл, зогсоол засварын 38 ажил төлөвлөгдсөнөөс 30 ажил нь гэрээ хийгдсэн.

Тохижилт, явган зам, хашааны 29 ажил төлөвлөгдсөнөөс 27 ажлын гэрээ хийгдсэн.

Инженерийн шугам сүлжээний 21 ажлаас 15 нь гэрээ хийсэн.

-Цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн 13 ажлаас 10 ажлын гэрээ хийгдсэн.

-Амралт чөлөөт цагийн талбайн 27 ажлаас 26 ажлын гэрээ хийгдсэн.

-Дээврийн 38 ажлаас 37 ажлын гэрээ хийгдсэн.

-Засварын 8 ажлаас 6 ажлын гэрээ хийгдсэн талаар мэдээллээ.