Он дамжсан ажлууд хүлээгдсээр байна
Хотын амьдрал 1 сарын өмнө     112    0

Орхон аймагт МАН засаг барьж байгаа 2016 оноос өнөөдрийг хүртэл дуусаагүй, он дамжсан 20 гаруй ажил байна.

Үүнээс 2016-2017 онд он дамжин хийгдэж буй есөн ажил байна. Эдгээрээс Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хоёр ажил болох “Богатырь” ХХК-ийн усан санд насос суурилуулах ажил, Жаргалант сумын хөрөнгө оруулалттай “Итчо дизайн” ХХК-ийн зураг төслийн ажил юм.

Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалттай долоон ажил 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл он дамжиж дуусаагүй байна. Үүнээс явган зам барих дөрвөн иргэдийн бүлгийн ажил хариуцах эзэнгүй болж, ажил зогссон. “Ээлт өлгий” ХХК-ийн хоёр ажил хүлээж авах боломжгүй болсон. Тэдний 21 блок мембран дээвэр засах ажил байна. Энэ нь 2013 оны “Женикон” ХХК-ийн үлдэгдэл ажил дээр орсон ажил юм байна. Уг ажлыг хүлээж авах боломжгүй байдал үүсчээ.  Үүний зэрэгцээ 2018-2020 оны хооронд он дамжсан нийт зургаан ажил байна

Үүнээс Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хоёр ажил болох “Сокол” ХХК-ийн “ МОН 2301 төсөл”-ийн  хоёрдугаар эх үүсвэрийн шугамын ажил, “Хангай орд” ХХК-ийн Баянцагааны инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил юм. Бусад дөрвөн ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон барилгын ажлууд аж. Үүнд, Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн ажил, Яргуйтын цэцэрлэгийн ажил, “Номуун дөлгөөн” ХХК-ийн Баянцагааны инженерийн шугам сүлжээний ажил багтаж байна. Хөрөнгө оруулалтын ажлууд удааширч байгаа нь нэг компани олон ажил авдаг. Үүнээс шалтгаалж хугацаа алдах, ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, санхүүгийн боломж тааруу зэргээс шалтгаалж байна.