Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлжээ
Уул уурхай 1 сарын өмнө     35    0

    Эрдэнэт үйлдвэрийнхэн 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээ цахимаар хэлэлцэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, ажилласнаа  тайлангийн  хуралд танилцууллаа. Оны эхнээс тус цех уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 105.7 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлжээ.  

 Хэмнэлтийн бодлогын хүрээнд зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 4 тэрбум 527 сая төгрөгөөр буюу 8.4 хувиар хэмнэсэн бөгөөд эдгээр нь нормчлогдсон болон туслах материалын зардал, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийн элэгдэл, цахилгаан эрчим хүч, бусад цехүүдээс авах ажил үйлчилгээний зардал зэргээс гаргасан хэмнэлт аж. Мөн технологийн тээврийн хэсгийн 1 тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 54.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртгийг 5271 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд өртөг зардал бууруулах дөрвөн чиглэлээр 5 төрлийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1 тэрбум 385 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, хүнд даацын Белаз-75131 загварын автомашины дизелийн түлшний хувийн зарцуулалтын нормыг бууруулснаар зөвхөн энэ чиглэлээр 513 сая төгрөг хэмнэсэн байна.

     Тус цехийн хамт олон оны сүүлийн хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөт даалгаврыг ханган биелүүлэх, уулын цул тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, техникийн бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх, авто машины парк ашиглалтын түвшнийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

М.Балжинням

Фото Ш.Лхамсүрэн  

Эх сурвалж:”Erdenettoday.mn”