М.Анхцэцэг шагналт байрт шалгарлаа
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     48    0
“Наньжин-2014” залуучуудын олимпийн хүндийг өргөлтийн 63 кг-д хүч сорьсон М.Анхцэцэг шагналт байр буюу дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. М.Анхцэцэг огцомоор 94 кг-ыг, түлхэлттэйгээр 113 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 207 кг-ын амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрээр огцом өргөлтөөр хоёрдугаар байрт бичигдэж байсан бөгөөд түлхэлттэй өргөлтөөр 117, 118-ыг захиалсан ч өргөж чадаагүй байна. Хэрвээ 115 кг-ыг захиалж, өргөсөн бол медалийн болзол хангах байжээ. Энэ жинд Египетийн Ахмед Сара 228 кг-ыг (103+125) өргөж, залуучуудын олимпийн аварга болсон бол Мексикийн Дуран Айоан (210 кг), Украины Зенченко (208 кг) нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)