COVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     94    0

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэн ажилласан Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн байгууллагууд,  мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутгийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа. Эдгээр хүмүүс нь Алтанбулагийн боомтоор эх орондоо ирсэн иргэдийг хүлээж авах, ажиглалт тусгаарлалтын байранд байрлахад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид юм.

Мөн энэ үеэр  Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас 800 оноо авсан 10 сурагчид Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах батламжийг гардууллаа. 

Дээрх шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар гардуулан өгч алба хаагчид болон сурагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.