Төслийн шалгаруулалт боллоо
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     202    0

Аймаг орон нутгийн зүгээс иргэдээ өрхийн болон бичил бизнесийг дэмжих талаар эрчимтэй анхааран ажиллаж байна.

Ялангуяа иргэд өөртөө ажлын байр гаргах, бизнесээ эхлүүлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас банкны шаардлага хангахгүй, ямар нэгэн зээлд хамрагдаж чаддаггүй хүндрэл бэрхшээл их тулгардаг.

Тиймээс эдгээр иргэдээ өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэхэд нь тус дэм болох үүднээс сүүлийн жилүүдэд хүүгүй барьцаагүй зээлийг олгож байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байна. 

Өнөөдөр ШУТП-ийн харьяа “START UP” төв дээр өрхийн болон бичил бизнесийг дэмжих хүүгүй барьцаагүй зээлийн төслийн сонгон шалгаруулалт болж байна.

Энэ удаа иргэдээс нийт 235 төсөл ирсэн бөгөөд хэрэгжих боломжтой 100 төслийг шалгаруулан тус бүр 2 сая төгрөгийн зээл олгоно. Үүнд нийт 200 орчим сая төгрөгийг зориулах юм. 

Төслийн шалгаруулалтын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж буй С.Батжаргал оролцон үг хэлж иргэд, бичил бизнес эрхлэгч нарт амжилт хүслээ.