Э.Цогзолмаа: Өргөсөн тангарагтаа үнэнчээр, хичээж ажиллах болно
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     154    0

Алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр цолоо нэмүүлсэн Э.Цогзолмаатай   уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Та өнөөдөр болсон тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр цол нэмлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлаж байна. Би цагдаагийн албанд нийт 5 жил ажиллаж байна. Өнөөдөр хугацааны ахлагч цолоор шагнууллаа. Цаашдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр, улам хичээж ажиллах болно. Сэтгэл хөдөлж байна. Өнөөдрийн арга хэмжээ сайхан боллоо.