Сонгуулийн хорооны дарга мэдээлэл хийлээ
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     309    0

УИХ-ын Сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Соёлчхүү мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Орхон аймгийн сонгогчдын ирц 68.4 хувьтай гарчээ. Манай аймагт 5 нам, дөрвөн эвсэл, 6 бие даагч нийт 27 иргэний төлөө сонгуулийн насны 45691 иргэн саналаа өгсөн аж. Аймгийн хэмжээнд нийт 66731 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй байдаг.

Сонгуульд саналаа өгсөн иргэдийн 20375 нь эрэгтэй, 25315 нь эмэгтэй сонгогч байжээ. Насны ангиллаар харуулбал,

18-25 насны 5859 сонгогч

26-40 насны 15870

41-55 насны 14035

56-гаас дээш насны 9927  иргэн  сонгуульдаа идэвхтэй оролцсон байна. Нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан эхний гурван хүнээс МАН-аас нэр дэвшигч Д.Батлут 22621, бие даагч Н.Алтанхуяг 19595, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч С.Ганбаатар 17034 хүний санал авсан байна.

Аймгийн Сонгуулийн хороо хуульд заасны дагуу хяналтын тооллогод 18 хэсгийн хороог 180 гаруй ажиглагч, мөн тооны төрийн албаны хаагчийн хамтаар ажиллуулжээ. Нийтдээ 23408 сонгогчийн саналыг гар аргаар тоолоход санал авдаг автомат хар машины саналтай нэг ч санал зөрөөгүй гарсан талаар мэдээллээ: Гар аргаар тоолох ажил 25-ны үүрийн 05.00 цагт хүртэл үргэлжилсэн байна.