Д.Батлут тангарагаа өргөсний дараа ажлаа өгнө
Мэдээ мэдээлэл 19 өдрийн өмнө     167    0

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ удаагийн сонгуульд 22621 хүний санал авч тэргүүлсэн юм. 

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас ажлаа өгнө, дараагийн Засаг дарга хэн болох тухай сэдэв Эрдэнэтэд хамгийн чухал болоод байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо сонгуулийн дүн мэдээг Сонгуулийн Ерөнхий хороод явуулах л үүрэгтэй. Түүнээс биш сонгуульд ялсан, түр гишүүний үнэмлэх энэ тэрийг олгохгүй гэнэ. Хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо улсын хэмжээнд дүнг нэгтгэн долоодугаар сарын 9-ний дотор Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ.

Үүний дараа шинэ УИХ бүрдэж сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих юм байна. Ийм тохиолдолд аймгийн Засаг дарга Д.Батлут цаанадаж долоодугаар сарын 9-н хүртэл ажлаа хийх гэнэ. Шинэ парламент бүрдэж гишүүд тангарагаа өргөсөн тохиолдолд ажлаа өгч түүний орыг хоёр орлогчийнх нь нэг эрхлэх гэнэ. Ирэх аравдугаар сард болох орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ бүрдэж тэднээс дараагийн Засаг дарга тодрох юм. Манай аймгийн түүхэнд энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой болсон. Анх удаагаа аймгийн Засаг дарга нь ялалт байгуулж УИХ-ын гишүүн болж байна. Ингэснээр Д.Батлут Орхон аймагт шинэ жишиг тогтоож, шан татаж УИХ-ын Сонгуулийн найман удаагийн түүхэнд  нэрээ тодоор үлдээлээ.