Зургаадугаар сард бүх нийтээрээ гурван өдөр амрах нь ээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     319    0

                Сонгууль юу юүгүй хаяанд ойртсон энэ үед нэр дэвшигчид гэлтгүй сонгогчид  цаг үетэйгээ мөр зэрэгцэн өдөр бүр сонгуулиар амьсгалж байна. Тэгвэл тэдэнд нэгэн таатай мэдээ дуулгая. Амрах ч завгүй сонгуульдаж байгаа сонгогчдод төрөөс хуулийн дагуу амралтын өдрийг бэлэглэжээ. Зургаадугаар сар гарахад долоо хоног үлдлээ. Тэгвэл сонгууль болох зургаадугаар сард монголчууд ажлын гурван өдрийг амарч өнгөрөөх нь. Үүнд,

***** 2020 оны зургаадугаар сарын 1 /Даваа гараг/

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр.

***** 2020 оны зургаадугаар сарын 5 /Баасан гараг/

Бурхан багшийн Их дүйчин өдөр.Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н.

***** 2020 оны зургаадугаар сарын 24 /Лхагва гараг/

УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 4.1.6-д Хүүхдийн баяр 6 дугаар сарын 1,  мөн хуулийн 4.1.10-д Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг  нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заажээ.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлдэг.

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд нийтээр амрах тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ жил  шинийн 15-н зургаадугаар сарын 5-нд тохиож байна.  Шинэ хуулийн дагуу бид анх удаагаа амрах гэж байна.

Харин “УИХ-ын сонгуулийн тухай хууль”-ийн 9.3-т “...ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-ний              лхагва гарагт бүх нийтээрээ амарч, саналаа өгөх юм.