Нунтаглан баяжуулах хэсгийнхэн өглөөний ХАБ-ыг үлгэр жишээ хэрэгжүүлж байна
Уул уурхай 9 сарын өмнө     214    0

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Д.Бат-Эрдэнэ ахлагчтай хамт олон өглөөний ХАБ-ын сургалтыгтогтмол зохион байгуулж хэвшжээ.  Тусхэсгийн гагнуурчин П.Мөнхбаатар пүрэв гарагийн өглөөний ХАБ-ын мэдээлэлд коронавирусын цаг үеийн байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэйг сануулсан бол энэ өдрийн өглөөний ХАБ-ын сургалтаар залуу ажилтан Т.Галхүү мэдээлэл хийлээ. Тэрээр коронавирусын халдвартай тэмцэж байгаа энэ үед дархлаагаа дэмжих нь чухал болохыг онцлоод энэ талаар бэлтгэсэн зөв хооллолт, илүүдэл жин, дасгал хөдөлгөөн, хориотой хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэсэн юм. ХАБ-ын Хяналтын инженер П.Санжаажав ноцтой эрсдэлийн хяналтын самбар дээр энэ өдрийн гүйцэтгэх ажлын эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүнээс сэргийлэхэд ажилтан хүн яавал зохих талаар зөвлөгөө мэдээллийг өгч, хяналтын хуудсаа тогтмол тэмдэглэж байхыг санууллаа. Мөн тус хэсгийнхэн ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийх өрөө тохижуулж, өдөрт 30 минут спортоор хичээллэгч хамт олон болжээ. Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж бүрд өглөөний ХАБ үлгэр жишээ хэрэгжиж, ажилтан бүр аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг чанд сахин ажиллаж байна.