АТГ-аас аймгуудын ИТХ-ын дарга нарт онлайн уулзалт зохиов
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     195    0

Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга П.Пүрэвлхагва, нарийн бичгийн дарга Б.Тунгалаг нар оролцлоо. Тус онлайн уулзалтаар орон нутагт төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм,  улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон  нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2020 онд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах, цаашид ажиллах ажлын чиглэлээр заавал зөвлөмж өглөө.