Ц.Батхуяг нэр дэвшихгүй, гэхдээ ...
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     669    0

            Цар тахлын үед цахим орчинд ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдыг иргэд харин ч нэг тодруулж байна. Тэр дундаа АН-ын хувьд ирэх сонгуулиар Засгийн эрхийг авахын тулд боломжтой, мөнгөтэй, юм юмтай хүн бүрийг эчнээгээр нэр тодруулж, иргэдийн дунд таамаг дэвшүүлж, бүр нэр хүндийн судалгааг нь хүртэл явуулж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Эрдэнэтийн сонгуулийн хамгийн гол “натур” болчихсон иргэд, сонгогчдыг хоёр талцуулж улаантан, цагаантан дээрээ тулчихаад л. 

Орхон аймгийн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хамгийн чухал шалгуур болох 100 сая төгрөгийн дэнчин нэгийг хэлээд өгнө. Рэнжээгийн Улаанхүү, “Молор-Эрдэнэ”-ийн Чулуунбат, “Зэс Эрдэнэ”-ийн Алтанхуяг, “Чандмань”-ийн Өсөхбаяр, “Хангайн бүс” худалдааны төвийн Ойдов, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Батхуяг гээд нэрлээд байвал олон хүн дэнчингийн мөнгө тушаасан тухай хэвлэлээр шуугисан. АН-ын дарга С.Эрдэнийн цээжинд эдгээр эрхмүүдийн нэр багтаж байгаа. Гэхдээ сонголт л хамгийн чухал нь. Хамгийн сүүлд л гэхэд АН-аас О.Баасанхүү, Ц.Ойдов нарын нэр илүү тод сонсогдох болжээ. Улс төрийн гол тоглогч болох МАН, АН-ын хувьд Эрдэнэтийн 3 мандатад нэг эмэгтэй хүнийг жендэр энэ тэрийг нь тооцож байгаад нэр дэвшүүлнэ. Нөгөө талдаа эмэгтэй нэр дэвшигчид бол МАН, АН-ынхны хувьд бие биедээ найр тавьж байгаа сул нэр дэвшигч буюу “золионы хүн” болох талтай. АН-ын эмэгтэй нэр дэвшигч дээр   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмигийн нэр хүчтэй дуулдах боллоо. Энэ бүхнээс харвал аймгийн АН-ын дарга Ц.Батхуягийн хувьд нэр дэвшихгүй болов уу. Өөрийгөө нэгдүгээрт тавьж, би гээд цээжээ дэлдээд байдаг амбиц түүнд үнэндээ байдаггүй гэж зарим хүн түүнийг тодорхойлдог. Энэ мэтээс харвал Ц.Батхуягийн хувьд намын том дарга, намын хамт олны шийдвэр л хамгийн чухал нь. Тийм учраас тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийг өнжих байх.  

С.Эрдэнийн тэргүүлдэг АН хэдийгээр фракциудаасаа салсан, энэ тэр гэж байгаа ч үнэндээ хөшигний ард хэсэг бүлэг хүний эрх ашиг, сонирхол ямагт хөндөгдөж байдаг. Энэ талаас нь харвал одоогийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Эрдэнэтэд АН-аас нэр дэвших маш том сонирхолтой буйгаа нам дотроо хүчтэй илэрхийлж эхэлсэн. Түүний гэр бүлийн хүн нь Эрдэнэтийнх. Энэ тэр талаа бодоод энэ жил Завханд биш Эрдэнэтэд үзээд алдах гэж байгаа тухай саяхнаас дуулдаж эхэлсэн. Гэхдээ зургаадугаар сарын 1-н болтол зай ч байна, лай ч байна. Тэр өдөр л АН-аас нэр дэвших 3 хүний нэр тодорсоны дараа хэн нь хэн бэ гэдгийг харах нь зөв болов уу.