Н.Ангирмаа VIII байр эзэлжээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     45    0
“Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадмын охидын 10 метрийн урт бууны дасгалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Н.Ангирмаа VIII байрт шалгарлаа. Манай тамирчин 411.9 оноогоор долоодугаар байраар финалд шалгарсан. Харин шигшээд 8, 9 дээр онож, нийт 80.1 оноо авснаар наймдугаар байрт шалгарсан байна. Буудлагын төрөлд зургаан багц медалийн эзэд тодрох бөгөөд эхний гурван дасгалын дараагаар алтан медалийг Украин, Польш, Швейцарь улсын тамирчид хүртжээ. Харин  мөнгөн медалийг БНСУ, Сингапур, ОХУ-ын тамирчид зүүсэн бол хүрэл медалийг БНСУ, Франц, Герман Улсаас тус бүр нэг тамирчин хүртээд байгаа аж.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)