Иргэд эм тариан дээрээ алалцаж байхад дарга нар цонхоороо хараад инээж сууна
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     410    0

Нутгийн удирдлагын ордны баруун талд, тавдугаар хорооллын нэгдүгээр байранд байрлах “Бамбай”, “Орхон” эмийн сангийн гадна өнөөдөр иргэдийн бөөгнөрөл үүсч юун Коронавирусээс сэргийлэах, юун Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмж, анхааруулгыг орон нутагт хэрэгжүүлэх манатай юм боллоо. Сар бүрийн эхэнд иргэд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй эм, тариагаа авдаг. Дөрөвдүгээр сарын 1-нд аймгийн Засаг даргын захирамжаар хотын хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хийсэн учраас өчигдрийн хувьд үдээс хойш эмийн сангууд ажиллаагүй.

Үүнээс болж эмийн сангуудын өмнө бүр тодруулбал, “Бамбай”, “Орхон” эмийн сангийн өмнө иргэдийн уртаас урт дараалал үүсч тэдний бухимдлыг хүргэж байна. Бага үдийн алдад дугаарлалтад байсан иргэн ухаан алдан муурч түргэн тусламж дуудан, улмаар эмнэлэг рүү авч одсон. Үүнийг харсан зарим ахмад настны зүрх дэлсэх, бухимдах байдал улам нэмэгдсэн гэхэд болно.

Албаны хүмүүсийн мэдээллээс харвал эмийн сангууд хагас өдрийн турш ажиллаагүй учраас өнөөдөр ийм байдал үүссэн гэж байгаа ч иргэдийн хувьд арай өөр тайлбар хийж байна. Иргэд “Хотын төвийн энэ хоёр эмийн сан дээр хамгийн их санхүүжилт олгодог. Бусад газарт санхүүжилт бага өгдөг. Иймээс энд иргэд дугаарлалт үүсгэдэг. Сар бүр л ийм асуудал болдог. Дарга нар цонхоороо хараад инээгээд л сууж байдаг” гэлээ.

Үнэхээр энэ хоёр эмийн сан Нутгийн удирдлагын ордонтой ойр, хэдхэн алхам зайтай. Аймгийн захиргаа руу орж гарч байгаа дарга нар, цонхоороо хараад өрөөндөө суугаа эрхмүүдэд ахмадын хямдралтай эмийн төлөөх энэ амьдрал, тэмцэл тийм ч сонин биш. Дуртайдаа, хийх ажилгүйдээ ингэж байгаа хэмээн бодож суудаг бололтой. Монгол улс короннавирусын үед халдвар авсан нэг ч гэсэн хүний амь насыг аврах гэж хичээж байхад манай аймагт  “Хөнгөлөлттэй эмэнд дугаарлаж байгаад иргэн нас баржээ” гэвэл нэг их гайхахгүй хэмжээнд байна, ахмадуудын амьдрал.