Хотын доторх замыг 13.00-18.00 цагийн хооронд бүрэн хаана
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     203    0

Аймгийн Засаг даргын А/192 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг Орхон аймгйин хэмжээнд зохион байгуулна.  Энэ ажлын хүрээнд өнөөдөр 13.00-18.00 цагийн хооронд хотын доторх бүх хөдөлгөөнийг зогсоож зам хаана.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дээрх цагийн хооронд түр зогсоож ариутгал, халдваргүйтгэл хийх юм. Томоохон зах, худалдааны дэлгүүрээс эхлээд хорооллын гудамжны зургаан нэрийн дэлгүүр, авто болон дугуй засвар, эмийн сан, тамхины бөөний худалдаа ч захирамжийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоож ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийх ажээ.