Ц.Мөнхцэцэг: Коронавирусын эсрэг 24 цагаар ажиллаж байгаа 4 эмч, 6 сувилагч, 16 ажилтандаа дэлхийн Эмч нарын өдрийн мэнд хүргэе
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     155    0

         Гуравдугаар сарын 30. Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ цаг мөчид цагаан нөмрөгт баатрууд маань дэлхийн аюулт тахал болсон “Covid-19”-ийг ялан дийлэхийн төлөө, шинэ төрлийн коронавирусаар  өвчилсөн иргэдийн төлөө амь нас, эрүүл мэндээ үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа билээ. 

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, нийт ажилтан албан хаагчиддаа зориулан мэндчилгээ хүргэж байна. Тэрбээр, “Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Орхон аймгийн хэмжээнд 125 их эмч, 400 гаруй сувилагч тусгай мэргэжлийн ажилтнууд, нийт 1300 гаруй албан хаагч эрдэнэтчүүдийнхээ эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Яг одоо манай аймгийн хэмжээнд ажиглалтын болон тусгаарлалтын байранд 4 их эмч, 6 сувилагч, 16 ажилтан нийт 26 хүн иргэдийнхээ хамтаар 24 цагаар коронавирусын эсрэг тэмцэж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчид та бүхэндээ болон тэдний гэр бүлд дэлхийн эмч нарын баярын өдрийн мэнд дэвшүүлж байна” хэмээсэн юм.