“Эрдэнэт сэтгэл”-ийн уриалгыг жолооч нар дэмжиж байна
Хотын амьдрал 2 сарын өмнө     185    0

Аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах тухай Эрдэнэт хотын захирагчийн Захирамж гуравдугаар сарын 27-нд  гарсан.

Гуравдугаар сарын 31-ны мягмар гарагт аймаг даяараа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх юм. Энэ үеэр Хот тохижуулах газрын хог зөөврийн машинууд ачааллаа дийлэхгүй, тээвэрлэлт удаашрах нөхцөл байдал үүсэх тул ачааны тээврийн хэрэгсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хог тээвэрлэх ажиллагаанд сайн дураараа нэгдэн хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга уриалсан.

Тэгвэл аймгийн Засаг даргын энэхүү Эрдэнэт хотоо, эрдэнэтчүүдээ хэмээсэн “Эрдэнэт сэтгэл”-ийн уриалгад зарим аж ахуйн нэгж, хувиараа тээвэр эрхэлдэг жолооч нар эхнээсээ нэгдэж дэмжихээ илэрхийлж эхэлжээ.