13.00-18.00 цагийн хооронд бүх үйл ажиллагааг түр зогсооно
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     1457    0

Аймгийн Засаг даргын А/192 тоот захирамж гарчээ. Энэ талаар аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Г.Ганбаатар эрдэнэтчүүдэд танилцуулсан.  

Уг захирамжид “Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 31-ны өдөр, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 13.00-18.00 цагийн хооронд тус тус зохион байгуулсугай. Ариутгал, халдваргүйтгэл хийх хугацаанд үйл ажиллагааг түр зогсоож, аймгийн Шуурхай штабын үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосугай...” хэмээжээ.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд, Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийг хамран ТББ, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бүх байгууллага 13.00-18.00 цагийн хооронд ажиллахгүй. Харин энэ үеэр аймгийн хэмжээнд бүх нийтийг хамарсан ариутгал, халдваргүйтгэл хийх юм байна.