Ирэх долоо хоногийн дундаас дулаарна
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     143    0

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллээс харвал дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-ноос  ихэнх нутгаар дулаарах ажээ. Харин өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 30-нд зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Энэ сарын 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Гуравдугаар сарын 30-нд ихэнх нутгаар салхитай, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр  хүрч ширүүсч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах юм байна.