Нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна
Нийгэм, Улс төр 6 өдрийн өмнө     1369    3

 Манай аймагт өнөөдрийн байдлаар короновирусын халдварын нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна. Мөн даваа гарагт Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч орж ирсэн 42 иргэнийг “Эрдэнэт” зочид буудалд тусгаарласан.  Манай аймгийн хувьд өмнө нь тусгаарлагдаад байсан 6 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэхүү сэжигтэй тохиолдол нь хилээр нэвтэрсэн 42 иргэний юм байна.

Энэ сарын 28-ны өглөөний 06.00 цаг хүртэл Алтанбулагийн боомт иргэдийг хүлээн авна. Дээрх хугацааны зорчигчдыг Эрдэнэт хотод тусгаарлахаар бол аймгийн Онцгой комиссын зүгээс “Дээдэс”, “Gold” зэрэг томоохон зочид буудлуудад байршуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)