Ц.Мөнхцэцэг: Сэжигтэй нэг тохиолдлыг ойрын хавьтлын хүмүүсийн хамт тусгаарласан
Нийгэм, Улс төр 6 сарын өмнө     356    0

Аймгийн Онцгой комиссоос  ээлжит мэдээллийг хэвлэлийнхэнд хийлээ. Энэ үеэр аймгийн  Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг “Гуравдугаар сарын 23-ны байдлаар манай аймагт 86 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад аваад байна. Энэ  сарын 22-ны ням гарагт нэгдүгээр ээлжээр Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 44,  өнөөдөр буюу 23-нд хоёрдугаар ээлжээр ирсэн 37 иргэнийг бид хүлээн авсан.

Манай аймагт өмнө нь тусгаарлалтад 5 иргэн байсан. Нийт 86 иргэнийг “Эрдэнэт сувилал” болон БОЭТ-ийн Халдвартын тасагт байрлуулсан. Сэжигтэй нэг тохиолдлыг, ойрын хавьтлын хүмүүсийн хамт тусгаарласан. Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд байгаа иргэдэд вирусийн шинж тэмдэг илрээгүй. Мөн гэрийн тусгаарлалтад 16 иргэн байгаа. Тусгаарлах байрыг хотын төвөөс хол байрлуулах хэрэгтэй гэх байр суурьтай хүн цөөнгүй бий. Гэхдээ одоогоор хотоос зайдуу байршилд нөхцөл, шаардлага хангах тусгаарлах газар, эмнэлэг байхгүй. ХӨСҮТ-өөс бидэнд хотын төв хэсэгт тусгаарлахад хориглох зүйлгүй гэх зөвлөмжийг өгсөн” хэмээлээ.