“Эрдэнэт сувилал”-д Алтанбулагаар орж ирсэн 46 иргэнийг тусгаарлажээ
Хотын амьдрал 3 сарын өмнө     256    0

Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээллээс харвал Эрдэнэт хотын төв дэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт сувилал” бидний нэрлэдгээр “ГОК-ын сувилал”-д 46 иргэнийг тусгаарлаад байгаа ажээ. Тэд Алтанбулагийн боомтоор энэ бямба гарагт нэвтэрч, цагдаагийн хамгаалалт дор тээвэрлэгдэн Эрдэнэтэд ирсэн байна.

Тэднийг эхний ээлжинд 14 хоног тусгаарлах юм. “Эрдэнэт сувилал”-ын ойр орчмыг цагдаагийн хамгаалалтад авч, хөл хорионы тэг, гортиг татсан аж. Засгийн газрын хуралдаанаас

  • Цагааннуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаах
  • Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна. Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн (гуравдугаар сарын 28-н) 06.00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэсэн. Иймд Алтанбулагаар орж ирэх иргэдийн тоо ирэх 7 хоногт нэмэгдэхийн хэрээр манай аймагт авч ирж тусгаарлах хүмүүсийн тоо ч өсөх магадлалтай болжээ.