Төрийн ч, хувийн ч адилхан их, дээд сургуулийн данс улайж байна
Нийгэм, Улс төр 6 сарын өмнө     169    0

УОК-ын ээлжит хуралдааны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Тэрбээр, “Энэ халдварт өвчин бүх салбарт сорилт бий болгож байна. Заавал төлбөртэй энэ тэр гэхгүй бүр төрлийн сургуулиудад асуудал үүсгэж байна.

Төрийн болон хувийн сургуулиудад хүндрэл үүсч байна. Хэдийгээр багш нар цахимаар харьцаж, хичээл номыг нь хийлгэж байгаа ч, хүүхдүүд сургуульдаа яваагүй учраас төлбөрөө төлөхгүй, тэгэхээр багш нар цалингүй болно гээд асуудал гарч байна. Их, дээд сургуулиудад бас асуудал үүссэн. Төрийн өмчийнх ч, хувийн хэвшлийнх ч адил их, дээд сургуулийн данс улайж байна. Бид энэ бүхэнд тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Цаашдаа Засгийн газрын хуралдаанаар оруулж асуудлыг шийдвэрлэнэ.