Олимпийн бэлтгэлийг тусгай орчин нөхцөлд явуулна
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     247    0

Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргасан билээ.  

Энэ үеэр хичээл сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ярихдаа "БСШУСЯ-нд харьяалагддаг спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон. Өөрөөр хэлбэл, урлагийн тоглолт, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон. Зөвхөн олимпод бэлдэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг Улсын Онцгой Комиссын шийдвэртэйгээр тусгай орчин нөхцөлд явуулна. Мөн Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал цуглаан, сургалт, семинар зохион байгуулахгүй. Шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр болсон багш нарт БСШУСЯ-наас сургалтын төлөвлөгөө, теле хичээлүүд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааврыг удахгүй хүргэх болно" гэлээ.